
УЛААН-ҮД ХОТЫН АЯЛАЛ
📍Russia
ОХУ чиглэлд хамгийн ойр, хямд үнээр аялах экспресс аялал ба Итгэлт хамбад мөргөн хүслээ даатгаж, худалдан авалт хийх боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Улаан-Үд хотын стандарт буудалд 1 хононо.
Итгэлт хамбад мөргөх, худалдан авалт хийх сонирхолтой аялагчдад зориулан богино хугацааны аялал юм.
Аяллын хөтөлбөр
Аялал эхлэх
УБ хотоос Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын зүг Баасан гарагийн орой .... цагт хөдөлнө. (аялал эхлэхээс 1 хоногийн өмнө автобус хөдлөх цагийг аялагч нарт мэдэгдэнэ)
Дарааллын дагуу хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ. (Оросын Холбооны Улсын хил болон Алтанбулаг-н хил нь 24 цагаар ажилладаг тул тухайн гарсан өдрийн шөнө хил гаалиар нэвтэрдэг)
Үнэд багтсан зүйлс
Багтсан зүйлс
- ✓Хоёр талын унааны зардал
- ✓Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
- ✓Хөтөлбөрт багтсан хоол
- ✓Гадаад аяллын гэнэтийн ослын даатгал
- ✓Хөтөч, жолоочийн зардал
Багтаагүй зүйлс
- ✕Хувийн хэрэглээний зардал
- ✕Итгэлт хамбад мөргөх хураамж
- ✕Зам зуурын хоол хүнс
Зураг
Захиалгын нөхцөл
Аялалд бүртгүүлэхдээ:
1. Гадаад пасспортны мэдээллээ үнэн зөв, алдаагүй бүрэн бөглөж оруулна.
2. Аялалд явах хүмүүсийн тоо болон насыг үнэн, зөв бөглөнө.
3. Аяллын төлбөрийг төлснөөр таны суудал баталгаажна.
Захиалга цуцлах нөхцөл:
1. Газрын болон 🚆 галт тэрэгтэй аялал
Урьдчилгаа төлсний дараа аяллаа цуцалбал төлсөн төлбөрийн 15%-ийг суутгана.
Аялал эхлэхээс 7 болон түүнээс дээш хоногийн өмнө цуцалбал 30%-ийг суутгана.
Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцалбал 50%-ийг суутгана.
Аялал эхлэхээс 2 хоногийн дотор цуцалбал буцаан олголтгүй.
Галт тэрэгтэй аялалд "УБТЗ" ХНН-ийн тасалбарын буцаалтын журам үйлчлэх бөгөөд тасалбарын буцаалтын шимтгэл болон буцаах боломжгүй зардлыг давхар тооцно.
Авч явах зүйлс — Санамж
- Та мөнгөө РУБЛЬ-р солиулж, бэлнээр авч явах ба ОХУ-д олон улсын карт ашиглах боломжгүй. Хилээр 10,000$-с дээш хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх бэлэн мөнгө авч явах бол хил дээр деклараци дээр заавал бөглөнө.
- Орос дугаар худалдан авах боломжгүй тул та ОХУ-д ашиглагдах дата, сим манайхаас худалдан авах боломжтой.
- ОХУ чиглэлийн жуулчны бааз болон зочид буудлууд нь одны зэрэглэлгүй, стандарт төрлийнх байна. Буудал, баазад нэг удаагийн хэрэгсэл (сойз, шампун, алчуур, бие угаах шингэн, саван) байхгүй тул бэлдэж авч явна уу!
- ОХУ-н хоол нь нэг хүнд зориулсан порцын хоолтой. Ихэвчлэн борщ, тефтель, талх байна.
- Разетка нь бөөрөнхий оролттой
- Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой дэлхийн брендүүд ОХУ-д худалдаалагдахгүй болсон.
- Буудалдаа 3-5аараа байрлана.
Үнэлгээ
Одоогоор үнэлгээ алга
Аяллын код
tour-59
2 шөнө 3 өдөр
хугацаа
1 - 43
хүн
Зочид буудал
хоноглох газар
Газраар
Автбоус
Цуцлах
нөхцөл харах →
75707779
залгах →
🗺️ Маршрут (1 цэг)
Захиалгын мэдээлэл
⚠️ Захиалахын тулд огноо сонгоно уу
Том хүн
280,000₮
Хүүхэд (Буудалдаа оргүй)
2 - 9 нас · 230,000₮
