
ХАЙЛААР - МАНЖУУР ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛАЛ
📍China
Хамгийн хямд зардлаар Манжуур Хайлаар хотын аялал хийх ба Үүнд: Дэлхийн хамгийн том матрёшка хүүхэлдэйн барилга, Манжуур толгой буюу Хайрын сүм , Үндэсний музей, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн үзэж сонирхож дурсгалын зураг татуулах, мөн 3 улсын шоу тоглолт үзэх, Хайлаар хотын аялал, Худалдан авалт хийх болно.
Нэмэлт мэдээлэл
УБ - Манжуур хот чиглэлд нэг талдаа 1050км буюу ойролцоогоор 24 цаг орчим автобусаар явна. Шөнөдөө Хавирга боомт дээр автобустайгаа зогсож, өглөө 8 цагт хилийн боомт нээгдэх ба 2 улсын хил гаалиар нэвтэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын зүг 220км явж очно. (Хил гаалийн ачааллаас шалтгаалан удах магадлалтай тул аялагч та хүлээцтэй хандана уу!)
Манжуур хотод 4 хонох ба 3 дахь өдөр Хайлаар хотруу аялал хийнэ. Буудалдаа 2 оороо байрлах ба ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр 200,000₮ байна. Мөн чөлөөт цагтаа усан парк орох боломжтой (нэмэлт төлбөртэй) байна.
Аяллын хөтөлбөр
Аялал эхлэх өдөр
УБ хотоос Манжуур хотын зүг … сарын ... -ны ... цагт хөдөлнө.
УБ - Хэнтий чиглэлд 330 км
Хэнтий – Дорнод чиглэлд 323 км байна.
Замын хоол аялагчид өөрсдөө
Үнэд багтсан зүйлс
Багтсан зүйлс
- ✓2 талын автобусны зардал
- ✓Байрлах 4 одтой буудал
- ✓Хөтөч
- ✓Гадаад аяллын даатгал
- ✓Хөтөлбөрт багтсан хоол
- ✓Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний тасалбар
Багтаагүй зүйлс
- ✕Хувийн хэрглээний зардал
- ✕Хөтөлбөрт багтаагүй үзвэр, үйлчилгээний зардал
- ✕Хөтөлбөрт багтаагүй хоолны зардал
Зураг
Захиалгын нөхцөл
Аялалд бүртгүүлэхдээ:
1. Гадаад пасспортны мэдээллээ үнэн зөв, алдаагүй бүрэн бөглөж оруулна.
2. Аялалд явах хүмүүсийн тоо болон насыг үнэн, зөв бөглөнө.
3. Аяллын төлбөрийг төлснөөр таны суудал баталгаажна.
Захиалга цуцлах нөхцөл:
1. Газрын болон 🚆 галт тэрэгтэй аялал
Урьдчилгаа төлсний дараа аяллаа цуцалбал төлсөн төлбөрийн 15%-ийг суутгана.
Аялал эхлэхээс 7 болон түүнээс дээш хоногийн өмнө цуцалбал 30%-ийг суутгана.
Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцалбал 50%-ийг суутгана.
Аялал эхлэхээс 2 хоногийн дотор цуцалбал буцаан олголтгүй.
Галт тэрэгтэй аялалд "УБТЗ" ХНН-ийн тасалбарын буцаалтын журам үйлчлэх бөгөөд тасалбарын буцаалтын шимтгэл болон буцаах боломжгүй зардлыг давхар тооцно.
Авч явах зүйлс — Санамж
Аялагч та өөрийн гадаад пасспорт, бичиг баримтны бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй.
Гадаад пасспортны хугацаа багадаа 6 сарын хүчинтэй хугацаатай байна.
Гадаад пасспортны бүрэн бүтэн байдал алдагдсан, хилийн хоригтой (Хувь хүн өөрөө мэдээгүй байх магадлалтай ба та Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс шалгуулах, Шүүхийн шийдвэр цахим сангаас хасалт хийлгэсэн эсэх) болон визнээс татгалзсан хариу авсан, хил дээрээс буцаагдаж байсан, тодорхой хугацаагаар тухайн улсын нутаг дэвсгэр рүү орохыг хориглосон гэх мэт бичиг баримтын зөрчилтэй бол өөрийн мэдээллээ сайтар шалгахыг анхааруулж байна. Хувь хүний хувийн зөрчлөөс үүдэн хил дээрээс буцаагдах, хилээр нэвтрүүлээгүй тохиолдолд аялал зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.
18 нас хүрээгүй хүүхэд ганцаараа явахыг зөвшөөрөхгүй.
Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/-г авч явах шаардлагатай.
Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг авч явах шаардлагатай.
Гоо сайхны мэс засал хийлгэсний дараагаар гадаад пасспортоо дахин шинэчлээгүй бол эмчийн бичиг заавал авч явна.
Аялал эхлэх үед гадаад пасспортоо мартсан, орхисон гээгдүүлсэн тохиолдолд аялал зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй бөгөөд аяллын төлбөр буцаан олгогдохгүй.
Хил гаалиар нэвтрэх журам
Согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хилээр нэвтрэхийг хатуу хориглоно.
Хил гаалиар нэвтрэхдээ хориглогдсон ачаа бараа, эм, эмийн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүн мөн ачааны хэмжээ, зөөврийн цэнэглэгчийн шаардлага, шингэн зүйлс, хурц ирмэгтэй зүйлс, хүнсний лаазалсан бүтээгдэхүүн, орц найрлага, шошго тодорхойгүй бүтээгдэхүүн зэргийг авч явахгүй байх! Заасан журмыг дагаж, мөрдөх (Мэдээллийг дараагийн хуудаснаас харна уу!)
Хил гаалиар нэвтрэхдээ өөрийн ачаа тээшийг бүрэн хариуцах ба дуу шуугиангүй, дэс дараалалтай зогсож шалгуулж гарна. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гаргавал торгуультай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүй!
Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. Хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээнэ.
Насанд хүрээгүй аялагчтай явж байгаа тохиолдолд хажуудаа авч цуг хил гаалиар нэвтэрнэ.
Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал БНХАУ чиглэлд:
-Архи, дарс тус бүр 2 литр, Пиво 3 литр
-Янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй авч явахыг зөвшөөрнө.
-15 саяас дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
Аялагчийн үүрэг
Аялалд гарахын өмнө өөрийн эрүүл мэндээ хянуулсан байна.
Тухайн аяллын хөтөлбөрт багтсан эсэхээс шалтгаалж усан бассейн, усан парк, халуун рашаан, нуур, далайн эрэг рүү журмын дагуу анхаарал болгоомжтой орох ба заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий хэсэг рүү орохгүй байх, халуун рашаанд орохдоо бага градусаас эхлэх, усан бассейнд орохдоо усны гүний хэмжээг харах, усан паркад бага насны хүүхдийг харгалзах хүнгүй тоглуулахгүй байх, саун усан бассейн, халуун рашаанд орохдоо хальтарч унахаас болгоомжлох, ганцаараа орохгүй байх ба заавал харгалзах хүн болон 2-с дээш хүн цуг явах!
Аливаа үзвэр, үйлчилгээнд хамрагдахдаа өөрийн эрүүл мэндийг харгалзан үзэх, өөрөө эрсдэлтэй гэж үзвэл хамрагдахгүй байх! Өөрийн хүсэлтээр тухайн үзвэр, үйлчилгээнд хамрагдаагүй бол үзвэрийн төлбөр буцаан олгогдохгүй.
Аяллын явцад өөрийн болон бусдын тав тухыг бодолцож, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, аяллын группт багтаж буй аялагчидтай соёлтой, хүндэтгэлтэй харьцах, аялагчдын сэтгэл санаанд нөлөөлөхгүй байх!
Бага насны хүүхэд, ахмад настанууд аливаа үзвэр үйлчилгээнд хамрагдахдаа заавал харгалзах хүнтэй цуг явна.
Аяллын явцад согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байх
Аяллын төлөвлөгдөөгүй маршрутаар аяллын группээс салж явах, аяллаа төлөвлөгдсөн бус газар дуусгах, бусад улс орны танихгүй хүнтэй холбоо тогтоох зэрэг эрсдэлтэй алхам хийхгүй байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл хэрэглэсний улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулвал хариуцлагыг өөрөө хүлээж, хохирлыг бүрэн барагдуулах шаардлагатай.
Аяллын явцад аялагчийн буруугаас шалтгаалж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлэх эсвэл гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах, гэмтээх, толбо болгох зэрэг зөрчлийг аялагч өөрөө хариуцна.
Аяллын турш хөтөч, жолооч зохион байгуулагчийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжлох ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар мөрдөх, зөвхөн явган хүний ногоон гэрлээр гарах ба ногоон гэрлээр гарахдаа замын хөдөлгөөнд оролцож буй машинуудаас болгоомжлох шаардлагатай.
Аялагч өөрийн буруугаас шалтгаалж онгоц, автобус, галт тэрэг зэрэг тухайн аяллын унааны тасалбарыг үрэгдүүлсэн, гээсэн болон тогтсон цагт цуглаагүйгээс үүдэн хоцорсон тохиолдолд гарах хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.
Аялагч та тухайн аялаж буй орны соёл, ёс заншил буюу тухайн улсад хориглогдсон үйлдэл (Гудамжинд, буудлын өрөөнд тамхи татахгүй байх), дохионы хэл, хувцаслалт зэргийг дагаж мөрдөх шаардлагатай. Үүнээс үүдэн тухайн улсын хууль, дүрмийг зөрчсөн гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ.
Аялагч өөрийн хүсэлтээр аяллын группээс салах, маршрутаа өөрчлөх, аливаа нэг газар аяллаа дуусгах бол үндсэн маршрутын төлбөрийг буцаан олгох болон нөхөн олгох боломжгүй. Маршрутаа өөрчлөхөөр болсон тохиолдолд хөтөч, зохион байгуулагч аяллын компанид заавал мэдэгдэж өргөдөл бичиж өгөх ба үүнээс үүдэн гарах зардал, бусад бүх хариуцлагыг аялагч өөрөө хариуцна.
Худалдан авалт хийх цаг, чөлөөт цагийн дараагаар хөтөчийн тогтоосон цагт заавал цугларах ба хоцрохгүй байх.
Худалдан авалт хийхдээ сайтар судалж, шалгах ба баталгаагүй худалдан авалт хийсэн тохиолдолд аялагч өөрөө хариуцлагыг хүлээнэ. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул сонголтоо сайн хийх!
Зочид буудлын карт, хаяг болон хөтөчийн утас, машины дугаарыг сайтар тэмдэглэх ба төөрсөн тохиолдолд заавал шаардагдах юм.
Байгал болон улс төрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдэх, үзвэр үйлчилгээ хасагдах, буудал солигдох гэх мэт тохиолдолд аяллын компани хариуцлага хүлээхгүй ба нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
Үнэлгээ
Одоогоор үнэлгээ алга
Аяллын код
tour-89
5 шөнө 6 өдөр
хугацаа
1 - 30
хүн
Зочид буудал
хоноглох газар
Газраар
Автобус
Цуцлах
нөхцөл харах →
75707779
залгах →
🗺️ Маршрут (2 цэг)
Захиалгын мэдээлэл
⚠️ Захиалахын тулд огноо сонгоно уу
Том хүн
420,000₮
Хүүхэд
2 - 10 нас · 270,000₮
